#АМИН НУТАГ видео контент бүтээгчдийн уралдаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-11-21 00:56:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгэр сарын 20 /МОНЦАМЭ/.


#АМИН НУТАГ видео контент бүтээгчдийн дунд зарла уралдааны удирдамж


Нэг. Нийтлэг үндэслэл

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна.

Энэхүү уралдаан нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1, 1.2.11-д туссан “эх хэл, өв соёлоо хамгаалж, соёлын үйлдвэрлэл, бүтээлч аялал жуулчлалыг хөгжүүлэх” чиг хандлагыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.


Хоёр. Зорилго

Орон нутгийн өв, уламжлал, соёлын үнэт зүйлсийг олон нийтэд таниулах, сурталчлах, үндэсний өв соёлыг баримтжуулах, хадгалан хамгаалахад хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн сэтгүүлч, зураглаач, уран бүтээлчид, сонирхогчдын бүтээлч санаа, сэтгэлгээг дэмжих, мэдээлэл солилцох сүлжээг өргөжүүлж, МОНЦАМЭ агентлагийн мэдээний контентын санг баяжуулах,


Гурав. Хамрах хүрээ

Нийслэл, 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид болон сонирхогчид (телевиз, сонин, веб сайт, студи, сонирхогч),


Дөрөв. Сэдэв

Орон нутгийн өв соёл, уламжлал, зан заншил, урлал, ардын язгуур урлаг, түүхэн дурсгал, байгаль, ан амьтан, мал аж ахуйн арга ухаан, хүмүүсийн аж амьдрал, хөгжил дэвшил зэргийг харуулсан агуулгатай байна.


Тав. Контентын төрөл ба шаардлага

Төрөл: Видео контент 3–8 минут хүртэл, Рийл 2 минут хүртэл 

Хэлбэр: Сурвалжилга, богино баримтат видео, хөрөг,

 бүтээлч контент (reel, vertical video гэх мэт),


Тавигдах шаардлага:

Контентын чанар нь full HD форматаар 1080p ба түүнээс дээш чанартай байх,

Оролцогч бүтээлээ илгээхдээ өөрийн овог, нэр болон холбогдох утасны дугаарыг бичсэн байх, бүтээлийг линк/холбоос хэлбэрээр илгээх,

Бүтээл нь дуу дүрсний шаардлага хангасан байх,

Агуулга нь үнэн бодит, орон нутгийн өв соёлд тулгуурласан байх,

Нэр, тайлбарт сэдэв, уриа, орон нутгийн нэр заавал тусгагдсан байх,

Хуурамч хандалт (бот, төлбөртэй лайк, шейр, хандалт) ашигласан тохиолдолд хүчингүйд тооцно. 


Зургаа. Бүтээл хүлээн авах хугацаа

2025.11.20-12.12-ны өдөр


Долоо. Бүтээл хүлээн авах хаяг ба холбоо барих утас

Бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

Лавлах утас: 51-266969 99071410


Найм. Шалгаруулалт 

Бүтээлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.

Агуулгын өвөрмөц байдал, соёлын үнэ цэн

Найруулга, дүрслэл, бүтээлч шийдэл

Мэдээллийн үнэ цэнэ, сонирхол татах байдал

Цахим орчны хандалт, үзэлт (лайк, шэйр,)


Шалгаруулалтын үе шат, бүтээл байршуулах хугацаа:

Контентын бүтээл болон рийлийн эхний шатны шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 15-17-ны хооронд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн комисс хийнэ. 

Хоёр дахь шатны шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдийг МОНЦАМЭ агентлагийн сошиал хуудсанд #АМИННУТАГMONTSAME2025 гэсэн хаштагтай байршуулж, хамгийн олон хандалт авсан, үзэгч уншигчдын сэтгэлд нийцсэн байдалд үнэлгээ өгч эцсийн дүнг гаргана.

Хоёр дахь шатанд шалгарсан контентын бүтээл, рийл нь 2025.12.17-24-нд агентлагийн сошиал хуудсанд байршина. 

Уралдаанд оролцогчид болон дэмжигчид МОНЦАМЭ агентлагийн сошиал хуудсанд нийтлэгдсэн контент, рийлийг нээлттэй дамжуулан түгээх нь нээлттэй.


Ес. Шагналын сан

I байр – 2 000 000 ₮ /Шилдэг контент/

II байр – 1 500 000 ₮ /Шилдэг контент/

1 байр – 1 000 000 ₮ /Шилдэг рийл/

Тусгай шагнал 


2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уралдааны дүнг зарлаж, шагналыг олгоно.

Шалгарсан бүтээлүүдийг МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн цахим хуудас, нийгмийн сүлжээний сувгууд, гадаад хэлний сонин, сэтгүүлээр сурталчилж, олон нийтэд хүргэнэ.


Санамж: 

Оролцогч и-мэйл илгээхдээ гарчигт #АМИН НУТАГ контентын уралдаанд хэмээн тодотгож бичих

Связанные новости