Оюуны тамирчид олон улсын тэмцээнээс медальтай ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-10-04 16:36:24

Турк улсын Истанбул хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд 10 дахь удаагийн "Memoriad Turkey - 2016" ой тогтоолт, чээж бодолтын олон улсын оюуны спортын тэмцээн болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 8 орны 77 тамирчин өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцов.

Тэмцээнд манай тамирчид 4 медаль хүртсэнээс 9 настай,  А.Ирмүүнертөнц 8 оронтой хоёр тооны үржвэрийг чээжээр олох нийт 10 бодлогыг бодож аваргын цом, алтан медаль хүртжээ. Баг тамирчид маргааш өглөө эх орондоо ирэх юм.

Дашрамд дурдахад, удахгүй АНУ-ын Лас Вегас хотод 4 жилд нэг удаа болдог оюуны олимпод оролцохоор манай 17 тамирчин бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Ж.Болор

Связанные новости