ХОВД: 200 мянга орчим мод тарих урьдчилсан төлөвлөгөө гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-24 09:38:01

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 812.9 мянган га талбайг ойн сан эзэлдэг.

Тус аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, сүүлийн хоёр жилд 300 мянга орчим мод тарьсан юм. Эдгээр модны ургалт 75 орчим хувьтай байна.

Булган, Үенч, Жаргалант сум хамгийн олон мод тарьсан сумаар нэрлэгдэж байна.   


Энэ жилийн тухайд Ховд аймаг урьдчилсан байдлаар 260 га талбайд 200 мянга орчим мод тарихаар төлөвлөжээ. Мөн заган ойн талбайн нөхөн сэргээлт болон татмын ойжуулалтын ажлыг тодорхой цэгүүдэд зохион байгуулах юм. 

Тус аймагт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Өнгөрсөн онд аймаг орон нутгаас 10 гаруй иргэн, аж ахуйн нэгжид  5-20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. 

Связанные новости