887 сая төгрөгөөр орон сууцны хорооллуудыг будаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Эрдэнэт үйлдвэр” ХХК орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд 2,3,6 дугаар хорооллын орон сууцыг будаж байна. Энэ нь Эрдэнэт хотын 40 жилийн ойг угтаж хийж байгаа ажлын нэг юм.
Уг ажил наймдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 74 хувьтай байна. Будгийн ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн РСЦ компани 887 сая төгрөгөөр хийж 58 туслан гүйцэтгэгч компани, иргэнтэй хамтран ажиллаж байна. Аймгийн төвийн хорооллуудыг өөр, өөр өнгөөр будаж байгаа нь иргэдэд ихэд таалагдаж байна. Будгийн ажил энэ сарын дөрвөнд дуусах ёстой ч цаг агаарын байдлаас болж ийнхүү хугацаа алдаж байна гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ. Гэхдээ арванд ажлаа хүлээлгэж өгнө гэсэн юм. Дашрамд дурдахад, Эрдэнэт хотын 30 жилийн ойгоор орон сууцны хорооллын гадна фасадыг ийнхүү будаж байсан юм.
Б.Оюун-Эрдэнэ
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                     
                    
Комментарии