БАЯНХОНГОР: "Гэр" нэгдсэн үйл ажиллагааг Баганат талбайд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-22 12:07:34

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. "Гэр" нэгдсэн үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газар, аймгийн Нийтийн номын сан, Музей, хүүхдийн Тэмүүжин театр хамтран Баганат талбайд энэ сарын 24-26-нд зохион байгуулна.


Мөн үеэр Номын баяр, Үндэсний бичиг соёл - номын өдрүүд, Олон улсын музейн өдөр зэргийг нэгтгэн олон төрлийн үйл ажиллагааг өрнүүлэх юм.


Тухайлбал үйл ажиллагааны үеэр "Хос хүрэл" өргөө гэрийг Баганат талбайд танилцуулж, Музейн боловсрол олгох хөтөлбөр /тахил, долоодой, уран бэрийн гогцоо, оньсон тоглоом, шагайн наадгай, лан бодох, дурсгалт газруудын үзэсгэлэн/, хөгжим - бүжгийн боловсрол олгох хөтөлбөр /морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ/, "Баянхонгорын брэнд" ЖДҮ, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар товложээ. Түүнээс гадна Мазаалай өргөөг байгуулж, монгол уламжлал танин мэдэхүйн багц хөтөлбөр, соёл урлагийн хөтөлбөрүүдийг ч төлөвлөсөн байна. 


Мөн өрдүүдэд "Бидний араншин", "Сэвлэг" МУСК, Хүүхэлдэйн жүжгүүд үзэгчдийн хүртээл болно.


Тус үйл ажиллагааны үеэр хүүхэд багачууд, залуус, ахмад настан зэрэг нас насны онцлогт нийцэх соёлын боловсролын хөтөлбөр, кино, урлагийн тоглолт зэргийг толилуулахаас гадна Соёл, урлагийн их сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.




Связанные новости