Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл гишүүдийн дэмжлэгийг авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэнд тооцож Алдарт эхийн одон олгохоор тусгасан юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул тус хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах байнгын хороонд шилжүүлэв.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
22 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
23 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar