ӨВӨРХАНГАЙ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадсыг 63.7 хувиар нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-04 16:19:39

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зуны сар гарсаар Өвөрхангай аймаг хур бороо элбэг, хүйтнийг эс тооцвол зуншлага сайхан эхэлж байна.


Тавдугаар сарын 31-ний байдлаар Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Өлзийт, Зүйл, Бүрд сумын нийт нутгаар, Хархорин сумын ихэнх нутгаар, Уянга, Богд сумын хойд болон зүүн хэсгээр, Сант сумын баруун болон хойд хэсгээр газрын гарц сайн, бусад нутгаар дунд зэрэг байгаа юм.


Аймгийн УЦУОША-наас өнгөрсөн сард 11 удаа цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг 63.7 хувиар нэмэгдүүлжээ.


Олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх сумын нутгаар хур тунадас 11.2-68.5 мм ахиу хэмжээтэй байсан бол говийн бүсийн сумдад олон жилийн дундаж орчим байна.

Связанные новости