Гадаад дахь сонгогчид нам эвсэлд саналаа өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Гадаад улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд УИХ-ын энэ удаагийн сонгуулиар зөвхөн нам эвслийн төлөө санал өгнө.
Тэдгээр иргэд УИХ-ын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд нэрсийн жагсаалтад бүртгүүлж буй. Өнөөдрийн байдлаар, 33 улс дахь 5340 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлээд байна.
Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм.

Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
19 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar