СЭЛЭНГЭ: А.Батнаран, М.Тэмүүлэн нар бага насны улсын аваргаас алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-12 14:23:22

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин С.Ган-Эрдэнийн нэрэмжит таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн баг 2 алт, 2 хүрэл медаль хүртлээ.

 

Монгол Улсын гавьяат тамирчин С.Ган-Эрдэнийн нэрэмжит таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Спортын бүрэн дунд сургуулийн 3а ангийн сурагч А.Батнаран А буюу хар бүс элит ангиллын +30 кг-ын жинд, Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн 3-р ангийн сурагч М.Тэмүүлэн В ангиллын +30 кг-ын жинд тус тус алтан медаль хүртээд байна.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн 4-р ангийн сурагч Н.Мөнх-Од В ангиллын +38 кг-ын жинд, Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн 3-р ангийн сурагч Б.Мөнх-Очир В ангиллын -30 кг-ын жинд тус тус медаль хүртжээ.

 

Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байгаа тус тэмцээнд нийт 46 байгууллагын 700 гаруй тамирчин оролцож байна.

 

Сэлэнгэ аймгаас аймгийн БТСГ-ын дэргэдэх Сүхбаатар сумын таеквондогийн 4 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцож байгаа юм.

 

 

Связанные новости