ХӨВСГӨЛ: Хатгал тосгонд хог хаягдлын байгууламжийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-25 16:10:53

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх" төслийн хүрээнд хог хаягдлын байгууламжийг ашиглалтад орууллаа. 


Тус байгууламж нь хамгаалалтын геомембран давхарга бүхий 50000м.куб багтаамжтай хатуу хог хаягдлын байгууламж, хоногт 75м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологийн цэвэрлэх байгууламжтай юм.



Хог хаягдлын байгууламжийг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуурын эрэг дагуух 160 гаруй жуулчны бааз, Хатгал тосгоны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас жилд гардаг мянга орчим тонн ахуйн хог хаягдлыг байгальд ил задгай хаяж, хөрс, усыг бохирдуулж байсан нөхцөл байдлыг бүрэн зогсоох боломж бүрдэж байна.

 

Связанные новости