ХӨВСГӨЛ: Хилчдийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-10 13:18:41

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын "Бүтээлч Хөвсгөлийнхөн" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн ... дүгээр салбарт сургуулийн өмнөх боловсролын орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор дэмжлэг үзүүллээ.


Хилчдийн хүүхдүүдийн сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 29 нэр төрлийн тоглоом, техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг тус салбарт хүлээлгэн өгөв.


Энэ нь улсын хил дээр алба хааж буй хилчдийн нийгмийн асуудлыг дэмжих, тэдний гэр бүлийн халамжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих эерэг орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.


 Хөвсгөл аймгийн 9 суманд 11 застав хил хамгаалах үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

 

 

Связанные новости