Монголын Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-24 08:49:20

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Монголын эдийн засгийн чуулган” ирэх долоодугаар сарын 8, 9-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхлэх юм.


Энэ жилийн чуулганаар ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Энэ жилийн чуулганы нэгдсэн хуралдааны онцлох зочноор CNN телевизийн сэтгүүлч Ричард Остин Квест уригдан оролцохоор болоод байна. Түүний хувьд Монголын Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдааны модератор чиглүүлэгчээр ажиллах юм.



Мөн Эдийн засгийн чуулганаар уур амьсгалын хөрөнгө оруулалтыг хэлэлцэнэ.


2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл оролцож ирсэн.

14 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулганд урьдчилсан байдлаар 2000 гаруй зочид, төлөөлөгчид оролцохоор байна. Эдийн засгийн чуулган - 2024 урьдчилсан хөтөлбөрийг танилцуулж байна.





Связанные новости