Орон нутгийн сонгуульд оролцох нам эвслүүд мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа аудитад хүргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-нд байхаар товлосон.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар, нам эвслүүд энэ сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх юм.
Уг хуваарийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос батлаад буй.
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
14 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar