Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 91.6 га талбайг нөхөн сэргээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-06-27 08:52:00

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт оршдог Хургадын ам, Шарын гол сумын нутагт байдаг Хар Ямаатын ам зэрэг хоёр байршлын 91.6 га газрыг бүрэн нөхөн сэргээлээ.



Тус аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, олон жил орхигдсон дээрх газарт  "Оюу толгой ХХК"-иас зарласан тендерт шалгарсан "Бугант нандин" ХХК техникийн нөхөн сэргээлт хийж дуусган орон нутагт хүлээлгэн өгснийг БОАЖЯ мэдээлжээ.




Связанные новости