ХӨВСГӨЛ: 130 иргэнийг завиар зөөвөрлөн санал өгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-29 21:43:15

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн санал авах өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч 1 автомашин 1 завьтайгаар үүрэг гүйцэтгэн 130 иргэнийг завиар зөөвөрлөн санал өгүүлжээ.


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 45 км Зэрлэг 3 дугаар багийн "Онгоц тавилан" гэдэг газрын Үүрийн гол, Бяруутын голоор 130 том хүн, 18 бага насны хүүхдийг голоор гарган аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

 

УИХ-ын ээлжит сонгуулийн өдөр Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг найман аймгийн 14 сум, нийслэлийн Налайх дүүрэгт нийт 1752 санал өгөх иргэнийг завиар зөөвөрлөсөн  байна.


Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын Ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллажээ.

 

 

 

Связанные новости