CЕХ: Хяналтын гар тооллого төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-06-30 12:40:04

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийжээ.


Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцсон байна. Нийт 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй гэдгийг СЕХ мэдээлэв.


Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо.

2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулжээ.



Связанные новости