Дотоодын аяллыг орон нутгийн музейгээс эхэлж байхыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-07-05 10:39:12

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын холбоодоос дотоодын аялал жуулчлалын талаар өнөөдөр мэдээллээ. Мэдээллийн үеэр “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” ТББ дотоодын аяллын энэ оны чиг хандлагын талаар судалснаа танилцуулав.


Судалгааг “Улаанбаатар Трэвел экспо”2024”-ын үеэр энэ зун аялахаар төлөвлөж буй 300 гаруй хүнийг хамруулж, иргэдийн аяллын сонголтод нөлөөлөх хүчин зүйлийг харгалзан тооцжээ. Судалгааны дүнд тулгуурлан дотоодын аялагч нар наадмын өдрүүдэд хаашаа аялах талаар прогноз гаргажээ. Үүгээр:

  • Судалгаанд оролцогчдын 43.5 хувь нь 7-10 хоног,
  • 27.5 хувь нь 11-15 хоног аялахаар төлөвлсөн байна.

Мөн асуулгад оролцогчдын:

  • 49 хувь нь гэр бүлээрээ,
  • 29 хувь нь найз нөхдийн хамт,
  • 5 хувь нь байгууллага, хамт олноороо, мөн 5 хувь ганцаарчилсан байдлаар,
  • Түүнчлэн 5 хувь нь танихгүй хүмүүсийн групптэй, аяллын клубээр дамжуулан аялна гэсэн байна.

Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын холбоодоос дотоодын аялагчдыг мэргэжлийн хөтөчтэй аялахыг зөвлөлөө. Энэ нь нөгөө талаар аялал жуулчлалын салбарыг ажлын байраар хангах сайн талтай аж.

Мөн дотоодын аялагч нар очиж буй аймаг, орон нутгийнхаа музейгээс аяллаа эхэлж байхыг уриаллаа. Ингэснээр эх орныхоо түүх, өв соёл, уламжлалттай танилцан байгалийн сайханд аялах боломжтой гэв. 




Связанные новости