Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд
15-17 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор,
Хүрэнбэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр -6-11 градус, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -2--7 градус хүйтэн, Их нууруудын хотгор
болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5+10 градус дулаан, бусад нутгаар
+3-2 градус хүйтэн байх юм.
Цаг агаар
өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна.
Ulaanbaatar