Хязаалангийн уралдаанд Дундговийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт эхэллээ.
Хязаалан насны морины уралдаанд 256 гаруй хүлэг бүртгүүлж, шүдлэгээнд орсноос 156-ыг нь замд гаргажээ. Хурдан хязаалангийн уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээ түрүү магнайд хурдалж орж ирлээ. Түүний хувьд анх удаа хурдан морио төрийн наадамд түрүүлүүлж байгаа нь энэ.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ орж ирлээ. Энэхүү морь нь даагандаа төрийн наадамд түрүүлж байжээ.
Айргийн гуравт Хэнтий аймгийн Норовлин сумын
Нямновын Мөнхийн бор халзан үрээ
Дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач
Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ
Тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор хязаалан тус тус барианд орж, уясан эзэн, унасан хүүхдээ баясгалаа.