ОРХОН: ЭЕШ-аа амжилттай өгсөн есөн сурагчийг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 13/МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн есөн сурагчийг аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Ганзориг нар хүлээн авч уулзлаа. Мөн эдгээр сурагчийг бэлтгэсэн зургаан багшид баяр хүргэж багш, сурагчдыг орон нутгаас мөнгөн шагналаар шагналаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгаас жил бүр 8-12 сурагч 800 оноо
авдаг бөгөөд ихэвчлэн орос хэл, англи хэл, хими, биологи, математикийн
хичээлээр амжилт үзүүлдэг байна.
2023-2024 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 2000 орчим сурагч төгсөж 90
гаруй хувь нь Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчээ.