ОРХОН: “Гайхамшигт лооль” фестивальд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-14 12:56:38

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол өрхийн тариаланчдын “Гайхамшигт лооль-2025” фестиваль дөрөв дэх жилдээ А.Амарын талбайд болж байна.


Анх 2021 оноос эхлэн Монгол өрхийн тариаланч группийг үүсгэн байгуулагч ,биологич Г.Батбуянгийн санаачилгаар эхэлж байжээ.  


Энэ  онд Улаанбаатар, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорнод, Багануур, Налайх зэрэг аймаг, хотоос тариаланчид өөрсдийн гараар тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээрээ тус фестивальд оролцож байна.


Мөн ОХУ-ын “Тохойские Саженцы” мод үржүүлгийн газрын хамт олон 100 гаруй төрлийн жимсний мод суулгацтай ирсэн байна. Энэ жилийн “Гайхамшигт лооль-2025” фестивалийн хувьд 120 гаруй өрхийн тариаланчдаас гадна малчид болон хүнсний үйлдвэр эрхлэгчдийг олноор урьж оролцуулжээ.


Фестиваль 9 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд  А.Амарын талбайд үргэлжилнэ.





.




Связанные новости