ӨВӨРХАНГАЙ: Шатрын спортоор 6212 хүүхэд хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024
оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн
ИТХ-ын тогтоолоор 2021 онд баталсан “Шатар” хөтөлбөрийн хэрэгжилт 78,6 хувьтай
байна.
Хөтөлбөрийн үр дүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 5 клуб, 11 танхим, 41 булан, 5 гадна талбайг байгуулж, дотуур байранд 26 танхимыг тохижуулжээ. Энэ жилийн байдлаар 6212 хүүхэд шатраар хичээллэж байна.
Шатрын спортын төрлөөр аймгийн шигшээ
багийг 7 насны ангиллаар байгуулж, 40 тамирчин тогтмол бэлтгэл сургуулилтыг хийж байгаа ба 2020 оноос хойш шатрын спортын дэд мастер 4, спортын мастер 3 төрж, улсын
шүүгч хоёроор нэмэгдээд байгаа юм.
Шатрын спортыг гэр бүлд сурталчилж, тэмцээн
зохион байгуулснаар 210 гаруй шатарчин гэр бүл бий болжээ.