Монголын тамирчид нисэх загварын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. АНУ-ын Манси хотод болсон нисэх загварын спортын жолоодлогот загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Н.Номин мөнгө, өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Д.Буяндорж хүрэл медаль хүртлээ.
Н.Номингийн хувьд ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж байна. Хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс уран нислэгийн “F2B” төрөлд мөнгөн медаль авч байсан билээ. Мөн нисэх загварын 2015 оны ДАШТ-ээс М.Гонгор алтан медаль, багийн төрөлд Б.Эрдэнэбат, Э.Намдүү, Т.Хишигбат нар мөнгөн медаль хүртэж байсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
19 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
23 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день