"Ногоон технологи-2024" үзэсгэлэн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-09-11 12:31:53

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг багасгах, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг сурталчлан таниулах “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг энэ сарын 18-19-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Үзэсгэлэнд оролцогч “Төвшинсайхан ТББ” нь дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг авах, “Эко-тайхи” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд малын дайвар бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж буй бүх төрлийн таримал ургамалд зориулсан 1 кг-аар савласан 80-100 ширхэг уут бордоог үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд үнэгүй тараана. Бусад аж ахуй нэгж байгууллага бараа бүтээгдэхүүнээ 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ. 


Үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд оролцох юм. 

Связанные новости