ХӨВСГӨЛ: Аймгийн хэмжээнд 4800 хяналтын камер ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-16 14:53:51

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4800 орчим хяналтын камер ажиллаж байна.


Ногоон бүс камержуулалт аяны хүрээнд аймгийн хэмжээнд нийт 609 сая төгрөгөөр 9 суманд хөдөлгөөнт 29, чиглэлийн 176 хяналтын камер шинээр байршуулсан байна.


Мөрөн сумын хэмжээнд 124 аж ахуйн нэгж, байгууллагад 156 хяналтын камер шинээр байршуулж, 80 аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний төвийг  Цагдаагийн газрын нэгдсэн сүлжээнд холбожээ.


Мөн хиймэл оюун ухааны ухаалаг системийг Цагдаагийн газрын хяналтын камерын нэгдсэн төвд суурилуулан ашиглаж байна.


Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, айл өрх, гудамж, хороог камержуулах ажил үргэлжилж байна гэж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.




  

 

Связанные новости