ДАРХАН-УУЛ: Төрийн албаны шалгалтад 120 иргэн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-18 16:23:34

Дархан, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг төрийн албаны 2024 оны гуравдугаар улирлын шалгалт өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг болж байна. Энэ удаагийн шалгалтад Дархан-Уул аймагт 120 иргэн оролцож байна.


Шалгалт аймгийн ЗДТГ-ын цахим шалгалтын танхимд 8.00-20.00 цагийн хооронд таван ээлжээр болно. Ил тод байдлыг хангах үүднээс шалгуулагч болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломж бүрдүүлсэн байна. 


Уг шалгалтад бүртгүүлсэн иргэдэд зориулан сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулжээ.


Ташрамд, төрийн албаны тухай хуульд, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар заасан байна.








Связанные новости