Цэрэг татлага орон даяар энэ сарын 20-28-ны өдрүүдэд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-14 17:55:08

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар энэ сарын 20-28-ны өдрүүдэд болно.

Жил бүрийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 15-наас эхэлдэг ч орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан цэрэг халах, татах хугацааг хэдэн хоногоор хойшлуулжээ.

Тодруулбал, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, нэгдүгээр ээлжийн хугацаат албаны цэргүүдийг халах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил нийслэлд энэ сарын 21-23, хөдөө орон нутагт 20-28-ны өдрүүдэд болох юм.

Цэрэг татлагын зарлан дуудах хуудас авсан залуус цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дурдсан цэрэг татлагын байранд очих ёстой аж.

Связанные новости