ХӨВСГӨЛ: Гойд ашиг шимт 70 гаруй хээлтүүлэгч малыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-19 18:04:32

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.


Үзэсгэлэн худалдаанд тус аймагт өсгөн үржүүлдэг баталгаажсан үүлдэр, омгийн мал болох Цагаан-Уул үүлдрийн хонь, Дархад үүлдрийн хонь, Тэс үүлдрийн адуу, Эрчим хар үүлдрийн ямаа,  Дархад омгийн адуу, Хогоргын монгол үхрийг өсгөн үржүүлэгч  цөм сүргийн шилмэл хээлтүүлэгч 70 гаруй малыг танилцуулж байна.


Хөвсгөл аймагт 19000 малчин, мал бүхий өрхөд 5,7 сая толгой мал тоолуулж, улсдаа малын тоогоор тэргүүлсээр байгаа төдийгүй хамгийн олон үүлдэр, омгийн малтай юм.


Энэ үеэр малчид малаа цус сэлбэх зорилгоор хээлтүүлэгч малаа солилцож, худалдаж байлаа. Гойд ашиг шимт хээлтүүлэгч малыг маргааш шалгаруулах юм.






 

Связанные новости