ХӨВСГӨЛ: Боловсролын газар БНСУ-ын Хампён хотын боловсролын газартай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-24 10:39:05

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсролын газар БНСУ-ын Хампён хотын боловсролын газар боловсрол, соёл, багш, сурагчдын солилцооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг нь дээрх 2 байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.  


Хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн багш, сурагчдын боловсрол, соёлын солилцоо, үйл ажиллагаа, хоёр байгууллагын боловсролын солилцоо, туршлага судлах, сургалт, боловсролын тоног төхөөрөмжийг харилцан солилцох, дэмжлэг үзүүлж холбогдох төслүүдэд хамтран ажиллах юм.


Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн Герман, Солонгос, Япон, Орос зэрэг 7 улсын 14 муж, хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

 



 

Связанные новости