ХӨВСГӨЛ: Аймгийн ИТХ дөрвөн жилд 364 тогтоол баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-25 13:14:22

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 28-р хуралдаан боллоо. Тус хуралдаанаар аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай, аймгийн 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай асуудлыг хэлэлцэв.


Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 8 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд ээлжит болон ээлжит бус хуралдааныг 28 удаа, Тэргүүлэгчдийн хурлыг 18 удаа, Зөвлөлийн хурлыг 16 удаа хийж 364 тогтоол, 325 захирамжийг тус тус баталжээ.


Нийт хуралдааны ирц 82,2 хувьтай, аймгийнхаа нийгэм, эдийн засагт тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хэллээ.

 

Связанные новости