ХӨВСГӨЛ: Жилд 40 гаруй мянган мод тарьж бойжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-25 16:34:03

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын иргэн Ойн цэцэрлэг компанийн захирал Ч.Эрдэнэчимэг ойжуулалт хийх, мод бут тарих ажлыг 22 дахь жилдээ хийж байна.


Ойн цэцэрлэг компанийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жилд 40 гаруй мянган мод, бут тарьж бойжуулан иргэд, аж ахуйн нэгжид борлуулж байна.


Энэ жилийн хувьд улиас, бургас, шар хуайс, хайлаас, голт бор, үхрийн нүд, интоор, чацаргана зэргийг хавар 8 хүлэмжид тарьж ургуулаад, зуны улиралд бойжуулалтын ил талбайд ургуулан хурааж байна.


Моднуудаа хавар, намрын бүх нийтээр мод тарих өдөр борлуулдаг байна .


Мод тарих гэж буй иргэд хамгийн гол нь хөрсийг зөв бэлдэж, тарьсан модоо усалж, тордож арчилж чадвал Хөвсгөл нутгийн хөрсөнд ямар ч мод ургах боломжтой гэдгийг Ойн цэцэрлэг компанийн захирал Ч.Эрдэнэчимэг хэлж байлаа.

 

Связанные новости