Артур Бетербиев дэлхийн үнэмлэхүй аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-13 12:24:43

ЭР-РИЯД, 2024 оны аравдугаар сарын 13 /RT/. Оросын боксчин Артур Бетербиев нутаг нэгт Дмитрий Биволыг ялж, хагас хүнд жингийн (79.4 кг хүртэл) дэлхийн үнэмлэхүй аварга боллоо.


Дэлхийн боксын зөвлөл (WBC), Дэлхийн боксын байгууллага (WBO), Олон улсын боксын холбоо (IBF), Дэлхийн боксын холбоо (WBA Super), Олон улсын боксын байгууллагын (IBO) аварга цолны төлөөх тулаан Саудын Арабын Эр-Рияд хотноо болж, А.Бетербиев шүүгчдийн шийдвэрээр ялжээ. 


Өдгөө 39 настай А.Бетербиев 21 дэх удаагаа (үүнээс 20 нь хүнд цохилтоор) ялж байгаа ба мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдал хүлээгээгүй юм. Харин 33 настай Д.Биволын хувьд анх удаагаа ялагдлаа. Үүнээс өмнө тэрбээр мэргэжлийн бүх 23 тулаанд бүгдэд нь ялж (12 нь хүнд цохилтоо) байжээ.


Связанные новости