Малын дотор махны нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-24 16:18:43

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг боллоо.


Дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.


Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Европын холбооноос Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг үргэлж дэмжсээр ирсэн. Дотор махны үйлдвэрлэлийг нэмэх, зах зээлийн нөөц их байгааг онцлон, засгийн газраас дэмжиж байгаа нь чухал ажил” хэмээсэн байна.


Монгол Улс махны үйлдвэрлэлээс жилд 250 мянган тонн дотор мах гаргадаг, үүний 19 хувийг дотоодод хэрэглэж, үлдсэнийг хаягдал болгодог байна. Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, төмөр, селен, цайр болон А, В, Д амин дэмээр баялаг, хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 





Связанные новости