Болзолт уралдааны шилдгүүдийг 25-ны дотор шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-18 11:00:29

Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Хадлан тэжээл” болзолт уралдаан долдугаар сарын 28-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд тус аймгийн аймгийн малчин өрх, аж ахуй нэгжүүдийн дунд өрнөлөө.

Уралдааны үйл явцын талаар тус аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Н.Энх-Амгалангаас тодруулахад “ Уралдаан дүгнэх хугацаа 10 дугаар сарын 15-нд дууссан. Гэвч зарим сумд хүсэлт гаргасны дагуу сумдаас болзолт уралдааны мэдээллийг хүлээн авч байна. Учир нь сонгууль болсонтой холбогдуулж зарим сумдын ажил удааширсан байдалтай байгаа юм билээ. Одоогийн байдлаар Улаанбадрах сум материалаа өгсөн. Мөн Иххэт, Даланжаргалан сумд удахгүй явуулахаар болсон. Энэ сарын 25-ныг хүртэл материал хүлээн авч шалгаруулах комисс ажиллаж эцсийн байдлаар  уралдааны шилдэгүүдийг тодруулах болно” гэлээ.

Болзолт уралдаанд тэргүүн байрт шалгарсан сум 500 мянга, удаах байрт шалгарвал 300 мянган төгрөгөөр шагнуулах бол идэвх санаачилгатай ажилласан гурван малчин өрх 100-300 мянга, идэвх санаачилгатай ажилласан хоёр аж ахуй нэгжийг тус бүр 300 мянган төгрөгөөр урамшуулна.

Х.Эрдэнэбулган

Связанные новости