ХӨВСГӨЛ: Мөрөнгийн хүрээнд Богд ламын чого хурж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд өнөөдөр Богд ламын чого буюу “Зөөлөн итгэлт лам их Зонхова дор мөргөл тахил залбирал үйлдэх уншлагыг жигдрүүлж сэтгэлийг баясгах номын тивд зорчих шат” хэмээх номыг хурж байна.
“Өнөөдөр хурал хурсан буянаар хамаг амьтны ажил үйл бүгд шинийн саран мэт дэлгэрээд хямрал, ган, зуд турхан, өвчин зовлон, гал усны аюул тэргүүтэн цөвүүн цагийн доройтол бүхэн арилж цаг үргэлжид энх амгалан орших болно.
Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм нь түм болон арвижин их буян хураадаг” гэдгийг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн хамба лам Д.Хоролбат хэлж байлаа.