БУЛГАН: Төгрөг уулын хадны сүг зураг бичиг соёлын үнэт түүхийг өгүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-01 12:47:53

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн нутаг Наран-Тээгийн бэлчрийн зүүн талд Төгрөг хэмээх уул байдаг. Энэ уулын хад чулуун дээр хадны сүг зураг, бичиг соёлын холбогдолтой арав гаруй зүйл хадгалагдан иржээ.


Энэ уул түүхийн нандин дурсгалыг хадгалснаараа Төгрөг хэмээх нэрийг зүүж ирсэн олон домгийг нутгийн буурлууд хуучилдаг.


Хадны зураг бол хүн төрөлхтний оюун санааны хөгжлийн түүхийг илтгэн харуулдаг урлагийн үнэт дурсгал юм. Хадны зураг нь сийлмэл, зосон гэж 2 төрөлд хуваагддаг.


Төгрөг уулын хадны сүг зурагт хадмал бичиг, үсэг тэмдэгт, буга, янгир, хүн зэрэг дүрс илүү тодорхой байдаг бөгөөд энэ нь хадны зургийн сийлмэл төрөлд ордог аж.


Хадны сийлмэл зурагт хүн болон буга, аргаль, янгир, чоно, адуу үхэр, могой, голлон зурдаг бөгөөд үйл явдлыг өгүүлэмжтэйгээр зурсан байдаг.

 

Нутаг орныхоо түүхийг залуу хойч үлдээх маш олон судалгааг хийж, судалбар зургууд буулгасан ахмад настан Д.Жаргалсайхан "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд сумын нутаг дэвсгэрт буй тахилгат уул ус, түүх соёлын үл хөдлөх дурсгалуудаас цувралаар танилцуулж байна.








Связанные новости