Маргаашнаас ихэнх нутгаар цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭЦаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн төлөв мэдээгээр маргаашнаас ихэнх нутгаар, 21-нд зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн баруун хагаст цас орно.
Салхи 20-нд зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с, 21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр 20, 23-нд дулаан байх төлөвтэй байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал