ХӨВСГӨЛ: Оторт яваа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-06 10:23:07

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар  сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 849 өрхийн 342485 мянган толгой мал буюу нийт малын 6.0 хувь отроор өвөлжиж байна.


Өөрийн аймгийн бусад сумын нутагт 16 сумын 359 өрхийн 601 оторт явж байна.


Отрын бүсэд 0-5 насны хүүхэд 48, 5-18 насны 85, 55-аас дээш насны эмэгтэй 32, 60-аас дээш насны эрэгтэй 16, жирэмсэн 1, хөгжлийн бэрхшээлтэй 5 хүн байгаа судалгааг Эрүүл мэндийн газраас гаргасан байна.


"Оторт яваа иргэдэд ялангуяа жирэмсэн эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайн очсон сумын Эрүүл мэндийн байгууллагуудад судалгаа мэдээллийг хүргэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүрэг чиглэл өгч анхааран ажиллаж байна" гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга  М.Үүрийнбаяр хэллээ.  


Гаднын аймгийн аймгийн нутагт оторт явж буй 52 өрхийн 117 хүн байна. Тэдний дотор хүүхэд 17, жирэмсэн 1, 55-аас дээш насны эмэгтэй 5, 60-аас дээш насны эрэгтэй 2 байгаа аж.

  

 

Связанные новости