Баруун аймгийн зүүн, төвийн аймгийн хойд хэсгээр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-12-18 09:00:36

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй.


Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр.


Монгол-Алтай, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.


Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр маргааш цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулжээ.

Связанные новости