ХОВД: Долоо хоногийн пүрэв гаргийг иргэдтэй уулзах өдөр болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа долоо хоногийн пүрэв гаргийг "Иргэдтэй уулзах өдөр" болгон зарлалаа.
Засаг даргын үйл ажиллагаа болон орон нутгийг хөгжүүлэх ажилд иргэдийн оролцоо, дуу хоолой хамгийн чухал. Иймээс пүрэв гаргийн 10:00-16:00 цагт иргэдийг нээлттэй хүлээн авч, санал солилцох юм.
Тус аймгийн Засаг даргын хувьд ирэх дөрвөн жилд “Хурдтай хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх ба хүний хөгжил болон эдийн засаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон хөгжил, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогыг чухалчилж байна.