Дайны бүх фронтод гал зогсоохыг Ромын Пап уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-12-23 12:07:26

ВАТИКАН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /AP/. Пап Францис Зул сарын өмнөх ням гаргийн Ангелусын залбирал унших үеэрээ Украин, Газын зурваст сургууль, эмнэлгүүдийг бөмбөгдөж буй харгис хэрцгий үйлдлүүдийг зэмлэн буруушааж, дайны бүх фронтод гал зогсоохыг уриалжээ.


Зэвсгүүдийг чимээгүй болгож, Зул сарын магтууг эгшиглүүлцгээе! Зул сарын баяраар Украин, Ариун газар, Ойрх Дорнод болон дэлхий даяарх бүх дайны фронтод гал зогсоохын төлөө залбирцгаая” гэж Францис хэлсэн байна.


Мөн дайны хөлд нэрвэгдсэн Украины хотууд халдлагад өртсөөр байгаагаас гадна зарим тохиолдолд сургууль, эмнэлэг, сүмүүд сүйдэж байгааг Пап эш татсан байна. Мөн Газын зурвас дахь нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Пап Францис мөн Газын зурвас дахь Израилын ажиллагааг шүүмжилж, Израилын бөмбөгдөлтийн улмаас түүний элч тус нутаг дэвсгэрт нэвтэрч чадаагүй гэдгийг мэдэгдсэн байна. Харин Израилын эрх баригчид ням гарагт Ариун газар дахь католик шашны тэргүүн кардиналд Газын зурваст нэвтэрч, Христийн шашны нийгэмлэгийн гишүүдтэй хамт Зул сарын баярын өмнөх мөргөл үйлдэхийг зөвшөөрчээ.


Өнгөрсөн долоо хоногт 88 нас хүрсэн Францис мягмар гарагт Гэгээн Петрийн сүмд Ариун жил эхэлж буйг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж, Зул сарын баярын өмнөх үдэш болон баярын үерээр болох ёслолуудыг удирдах ёстой. Пүрэв гарагт тэрбээр Ромын төв шоронд очихоор төлөвлөж байна.

 


Связанные новости