ХӨВСГӨЛ: Оны онцлох 10 алдартнаа тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийнхөн шинэ жилийн баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэж оны онцлох 10 алдартнаа тодрууллаа.
Хоймор нутгийн Хүмүүнлэг энэрэнгүй үйлстнээр С.Сандагдорж, шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр Б.Нямжав, нийгмийн хариуцлагатай хамт олноор "Шидэт урц" ТББ, байгальд ээлтэй иргэнээр Ж.Сайнбаяр, шилдэг бизнес эрхлэгчээр Ц.Эрдэнэчулуун шалгарлаа.
Мөн шилдэг бүтээн байгуулагчаар Х.Батчулуун, шилдэг тамирчнаар МУГТ Б.Баасанхүү, баатарлаг үйлстнээр М.Чулуунбаатар, оюунлаг иргэнээр Ч.Нямдаваа, соёлыг түгээгч иргэнээр М.Эрдэнэсайхан нар тус тус тодорлоо.
Шагналыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Мөрөн хотын Засаг дарга Х. Тайванбаатар нар гардуулан өгч баяр хүргэлээ.