ХӨВСГӨЛ: Баярын үеэр ээлжид хоносон алба хаагчдад талархал илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн удирдлагууд он солигдох мөчид ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж, ээлжид хоносон алба хаагчдад талархал илэрхийлж гарын бэлэг гардууллаа.
Төр түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр
төртэй гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын
алба хаагчдад аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын Тамгын газрын
дарга Г.Гандэлгэр, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нар шинэ оны мэнд
хүргэж, баярын бэлэг гардуулан ажлын амжилт хүслээ.