Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн хяналт шалгалтаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллагаас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-нд гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд 11 зөрчлийг илрүүлжээ.
Тухайлбал, СХД-ийн
32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүй 30-40 тонн түүхий нүүрс, мөн хороонд
байрладаг “БТ” ХХК нь
зөвшөөрөлгүй 10 тонн орчим түүхий
нүүрс хадгалж, түлсэн байна.
СХД-ийн 8 дугаар хороо,
Баянцагааны 9 дүгээр гудамжинд байрладаг авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах
материал /тос, масло/, тосны банк, вентлятор тавьж шатаасан байна.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суудаг иргэн Д.Б нь автомашины ажилласан тос масло түлсэн зөрчлийг тус тус илрүүлж, харьяаллын дагуу нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байгаа аж.
Тус шалгалтыг Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.