БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдийн баярыг гуравдугаар сарын 8-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-01-24 15:33:23

Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа буюу жил бүрийн намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хотод зохион байгуулдаг уламжлал тогтсонЭнэ жилийн "Бүргэдийн баяр-2025"-ыг гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт зохион байгуулна.


Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэжээ.


Аялал жуулчлалын сонирхолтой үйл ажиллагааны нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд үндэстний цөөнх казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн томоохон баяр болжээ.

 

Бүргэдийн баярыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Чингис хааны хүрээ цогцолбор зэрэг байгууллага хамтран зохион байгуулах бол ХушХан (HushKhan) брэнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох юм.


Связанные новости