ХОВД: "Эрүүл агаар эм" өдөрлөгт 1100 гаруй хүн оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор "Эрүүл агаар эм" сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт 55 байгуулагын 1100 гаруй ажилтан, албан
хаагч оролцож, спортын гурван төрлөөр өрсөлджээ.
Олс таталтын тэмцээнд Онцгой байдлын газар
тэргүүн байр, Зэвсэгт хүчний 123 дугаар анги дэд байр, ерөнхий боловсролын
хоёрдугаар сургууль гуравдугаар байр эзэллээ.
Харин сумо бөхийн тэмцээний тэргүүн байрт Ц.Азцоож (Прогресс сургууль),
дэд байрт Х.Бат-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 123 дугаар анги), гуравдугаар байрт Б.Батбаяр
(Онцгой байдлын газар) тус тус шалгарчээ.
Мөн буухиа тэмцээнд Бүсийн оношилгоо эмчилгээний
төвийн баг тэргүүн байр эзэлсэн бол Ус
цаг уур орчны шинжилгээний төв дэд байрт, Нисэх буудал баг гуравдугаар байрт
шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал авав.
Энэ сарын 25-нд Буянт гол дээр болсон дээрх
өдөрлөг, тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Биеийн тамир,
спортын газрын хамт олон ажиллалаа.