АРХАНГАЙ: 1782 иргэн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-27 13:39:59

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд өнгөрсөн онд шинэ ажлын байранд 1782 иргэн ажилд зуучлуулан оржээ.


Үүнээс төрийн байгууллагад 887, хөдөө аж ахуй салбарт 535, боловсролын салбарт 59, үлдсэн нь эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд орсон байна.     

      

Ажлын байр бий болгосон сумдыг харвал, Хайрхан сум 189, Эрдэнэбулган сум 180, Өндөр-Улаан сум 150, Тариат сум 140, Цэцэрлэг сум 133, Хангай сум 119, Жаргалант сум 93 байгаа бол Төвшрүүлэх, Цахир, Өгийнуур, Цэнхэр, Чулуут, Хашаат, Батцэнгэл, Эрдэнэмандал, Хотонт, Булган сум 1-89 ажлын байрыг бий болгожээ.


Харин өнгөрсөн 12 сард ажилгүйчүүдийн бүртгэлд 598 хүн шинээр бүртгүүлж, 40 хүн ажилд зуучлуулан орсон байна.     

Связанные новости