ДУНДГОВЬ: Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сум хурдан морины уралдаан
зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.
Тодруулбал, 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан
морины төрөл бүрийн уралдаан, тухайлбал, бооцоот болон цолны мялаалга, найр,
үсэргээ, сунгааны уралдаан зохион байгуулах, оролцохыг Засаг даргын захирамжаар
түр хориглоод байна.
Уг шийдвэрийг малчид, иргэд, ялангуяа уяачид, эцэг
эхчүүдэд сурталчлан, өвөл, хаврын байгаль, цаг агаарын таагүй нөхцөлд морины
уралдааны үед үүсэж болзошгүй сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулан таниулахыг Уяачдын
холбоо, багийн засаг дарга нар, холбогдох
алба хаагчдад үүрэг болгосон байна.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
21 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
21 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar