ОРХОН: "Сархиа" цанын бааз шинэ техниктэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн “Сархиа” цанын бааз цана, чарга, снөүбордын замаа сайжруулах шинэ техниктэй боллоо.
“Сархиа” цанын бааз ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Pistenbell-600” олон үйлдэлт, орчин үеийн тракторыг хүлээн авсан байна.
Автомат эргүүлэг, татах удирдлага бүхий энэхүү трактор нь хиймэл цасны төхөөрөмж зөөвөрлөх, цас тэгшлэх, зам цэвэрлэх өндөр хүчин чадалтай.
Мөн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, налуу зам байгуулах, цасны тогтворжилт сайжрах нөхцөл бүрдэх юм. Өмнө нь “Сархиа” цанын бааз “Pistenbell-290” трактор ашиглаж байсан нь 16 жил ажиллаад, ашиглалтын хугацаа нь дуусаж, хэрэглээнээс гарчээ. Эрдэнэт үйлдвэр түлшний зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй “Pistenbell-600” цасны тракторыг Монголд анх авчирч, ашиглалтад ийнхүү оруулж байна.