ДУНДГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5.6 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр 2024
оны 12 дугаар сарын байдлаар тус аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.6 хувиар өсжээ.
Ийнхүү бараа, үйлчилгээний үнэ өсөхөд орон сууц, ус,
цахилгаан, хийн болон бусад түлш, хүнсний бараа согтууруулах бус ундааны үнэ, хамгийн ихээр нөлөөлсөн байна.
Тодруулбал, хүнсний бараа, ундааны төрөл 7.3 хувь, согтууруулах
ундаа, тамхи мансууруулах бодис 3.0 хувь, хувцас, бөс бараа гутлын төрөл 4.7
хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 17.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 3.9 хувь,
эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 3.6 хувь, амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний үнэ 3.9 хувиар тус тус өсжээ.
2025 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар тус аймагт хонины
нэг кг мах 12250, ямааны мах 9500, үхрийн мах 15000, нэгдүгээр зэргийн гурил 2867,
элсэн чихэр 4697, цагаан будаа 3966, задгай сүү 6000 төгрөгийн үнэтэй байна.
Харин нэг литр АИ-92 шатахуун 2530, А-80 шатахуун 2530,
дизель түлш 3250, 25 кг малын тэжээл 26000, нэг боодол өвс 14000, ногоон тэжээл 15000 төгрөгөөр борлуулж байгаа юм.